Татварын байцаагч бүсгүйг хороосон хэрэгтэнг нөгөөдөр шүүнэ
Татварын байцаагч бүсгүйг хөнөөсөн Ц.Туяаг шүүх хурал 10-р сарын 2-нд Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагаас болно. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцох юм байна.
Хэргийг тодруулбал Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэйг өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Ц.Туяа нь 75 удаа хутгалан хөнөөсөн байдаг.
/Үнэн.мн/
URL: