Оюутолгойн асуудлаар хоёр тал байр сууриа нэгтгэсэн гэв
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлаар тус компанийн ТУЗ-ийн Монгол талын гурван төлөөлөгч болох “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ийн дэд захирал Г.Тэмүүлэн нар Английг зорьсон.
“Рио Тинто”-гийн Лондонд байрлалтай төв оффист өрнөж буй хэлэлцээр өнгөрсөн ням гарагт дууссан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр хэлэлцээ эерэг уур амьсгалтай өрнөж, далд уурхайн ажлыг эхлүүлэх тал дээр хоёр тал байр сууриа нэгтгээд байгаа аж.
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг эхлүүлэх нь зөвхөн энэхүү хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаалах бөгөөд Монголын Засгийн газрыг төлөөлж Лондонг зорьсон эрхмүүд энэ долоо хоногийн эхээр ирэх юм.
URL: