Түлш, Эрчим Хүчний дэд сайд Т.Энхтайван Ашигт Малтмалын тухай хуулиа мэддэггүй

Таван Толгойн кокосжсон  нүүрсийг Хятад руу зөөж буй Таван Толгой Транс, “Энержи Ресурс” компаниуд өндөр чанартай бус нүүрсийг овоолон шатааж буй билээ. Энэ нь Монгол улсын  Ашигт Малтмалын тухай хуулийн 35.5 дахь заалт буюу

” Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорлон ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буй юм.

Энэ тухай салбарынх нь буюу Түлш, Эрчим хүчний дэд сайд Т.Энхтайванаас сэтгүүлч асуухад тэрээр: ” Үгүй, одоо яригдаж байна.Тэгэхдээ яг ямар хууль тодорхой зөрчиж байна гэдэг асуудал хуулинд тодорхойгүй шд. Зүгээр би хаяагүй байх гэж бодож байна. Ямар нэг байдлаар овоолго хийгээд хадгалж байгаа байх. Шатааж байгаа бол унтраах байлгүй дээ. Мэдэхгүй” хэмээн хариулжээ.

Энэ эр нь 2008 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн С.Отгонбаяр луу “Ална” хэмээн мессеж бичиж байсан гэх дуулианд холбогдож байсан билээ.

Хуулийнхаа заалтыг мэддэггүй энэ Т.Энхтайван гэгч дэд сайд  нь их л алдартай уяач юм гэнэ.

Д.Зоригт

сонинмн


URL:

Нэр: луйварчин Огноо: 23 June 2015

Арчаагүй муу новш морь мал уяж явдаг нь тэндээ л бдын бгааз жоохон охидууд эргүүлж явдаг бузартай хулгайчдаа. Том албан тушаал хаших ямар ч чадамжгүй. Охид хүүхнүүд эргүүлж айл гэр үймүүлдэг арчаагүй луйварчин. Чи хэзээ нэгэн цагт амаа баринаа.

Сэтгэгдэл бичих