Т.Дуламдорж, Ц.Амгаланбаяр нарыг АТГ-аас шалгаж магадгүй гэв
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг АТГ-аас баривчилжээ. Тэрбээр ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгч юм байна.
Д.Тогооням нь Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үсэггүйгээр нэг ч барилгыг улсын комисс хүлээж авдаггүй нөлөө бүхий албан тушаалтан байсан гэдэг.
Энэ хэрэгт холбоотойгоор ОБЕГ-ын экс дарга Ц.Амгаланбаяр болон одоогийн дарга Т.Дуламдорж нарыг шалгаж магадгүй байгаа гэнэ.
URL: