Хятадад хүний наймааны зорилгоор хулгайлагдсан 92 хүүхдийг чөлөөлжээ

Хятадын цагдаагийнхан хүний наймааны зорилгоор хулгайлагдсан 92 хүүхэд, хоёр эмэгтэйг аюулгүй болгон 301 сэжигтнийг баривчилж томоохон хэмжээний гэмт хэргийг илрүүлжээ.

Тус улсын нийт 11 мужид цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг  тусгайлан идэвхижүүлсэн нь ийнхүү үр дүнтэй ажил болсон байна.

Хүний наймаачид гол төлөв Юнан болон Сичуан тосгоноос хүүхдүүд хулгайлж бусад бүс нутаг  эсвэл гадаадын орнууд руу гаргадаг байж болзошгүй аж. Хүний тэр дундаа хүүхдийн наймаа БНХАУ-д нилээд ноцтой асуудал болоод байгаа билээ. Тус улсын нэг гэр бүл-нэг хүүхэд бодлого, үр хөндүүлэх тухай хууль зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийг өдөөж байгаа нэг хэлбэр хэмээн шинжээчид шүүмжилдэг байна.

Худалдан авагчид тухайн хүүхэд болон эмэгтэйг гэр орны ажил хийлгүүлэх, зарцлах эсвэл ганц бие эрэгтэй хүүхэдтэйгээ хүчээр гэрлүүлэх зорилготой байдаг байна. Харин зарим нэгийг  хүчээр биеийг нь үнэлүүлэх болон гадаадын иргэдэд үрчлүүлдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд тус улсад хүний наймаанд өртсөн 24 мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг сулласан гэж Нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байжээ.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих