Дурлалт хүний өгсөн цэцэг юу өгүүлдэг вэ
Хайртай хүндээ цэцэг өгөхдөө өөрийнхөө сэтгэлийг уг цэцгээр дамжуулан илэрхийлж болно. Учир нь бэлэглэж буй цэцэг бүхэн тодорхой утгыг өөртөө хадгалж байдаг. Тухайлбал сарнай цэцэг бэлэглэх нь “Би чамдаа хайртай. Миний хайр сэтгэлийг бүгд мэдэг” гэсэн үг ажээ.
•Алтанзул цэцэг өгөх нь “Чамайг би үнсмээр байна”.
•Бэрцэцэг гардаж барих нь “Чи намайгаа уучил. Хоёулаа эвлэрье” гэсэн утга илэрхийлдэг.
•Далийн цэцэг бэлэглэх нь “Чи миний тухай сайхан үг сонсоно”.
•Лиш цэцэг өгвөл “Чамтай би дандаа уулзаж байхыг хүсдэг”.
•Нил цэцэг бэлэглэвэл “Чи бид хоёрын хайр үргэлж ариун өгөөмөр байг”.
•Сараана цэцэг бэлэглэвэл “Би чамд хайртай”.
•Хонхон цэцэг бэлэглэх аваас “Би чамайг зүүдэндээ ч ямагт хайрладаг”.
•Цахилдаг цэцэг бэлэглэвэл “Чамтай цуг байх хором болгон надад баяр баясгалан өгдөг”.
•Хонин нүдэн цэцэг бэлэглэвэл “Би чамд хайртай учраас чамтай уулзаж байхыг хүснэ” гэсэн утга илэрхийлдэг байна.
URL: