Эдийн засгийн идэвхжлийг дэмжсэнээр ажлын байруудыг хадгалжээ
Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-ын намрын чуулганаар баталдаг. Тэгвэл ирэх даваа гарагт Монголбанк 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
2014 онд Монголбанкнаас эдийн засгийн тодорхой салбаруудад мөнгөний нийлүүлэлтийг үргэлжүүлэн хийх бодлого барьж буй аж. Төвбанкнаас энэ онд нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулсан бол ирэх жилээс суурь инфляцид гол анхаарлаа хандуулах юм байна. Үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн бодлого явуулж, суурь инфляцид анхаарснаар эдийн засгийн өсөлтийг авчрах боломжит хувилбар гэдгийг Төвбанкныхан хэлж байна. Энэ жилийн хувьд 2011 оны сүүлээс эхтэй эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэнээр ажлын байруудыг хадгалж, инфляцийг найман хувьд барихад мөнгөний бодлого чиглэжээ. Харин 2014 онд Төвбанк эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгоход гол анхраалаа чиглүүлж, бодлогоо тодорхойлох юм байна.
Б.Заяа
/Монцамэ агентлаг/
URL: