Эрэгтэй хүн хувцаслахдаа биеийн порпорци алдагдахаас зайлсхийх ёстой!
Эрэгтэй хүн хувцаслахдаа эмэгтэй хүнийг бодвол нэг их гоёл, чимэг шаарддаггүй. Чанартай материал, биед таарч тохирсон загвар хийц хоёр л эрчүүдийг сайхан харагдуулдаг. Гэхдээ дор дурдсан онцлог зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:
-Намхан эрэгтэй хүн хэтэрхий богино пальто өмсөх нь тохиромжгүй.
-Мөн гутал сонгохдоо өсгийг нь 2-3 сантиметрээс илүүгүй байлгахад болно. Хэрэв намхан хүн өндөр өсгийтэй гутал өмсвөл биеийн ерөнхий пропорци алдагдаж зохисгүй харагддаг.
-Хүрэм оодойх, пиджак хэлхийх, хэт тогдойхоос зайлсхийж байх нь зүйтэй.
-Цээж бөгтөр, мөр хавчиг харчуул нилээд тавиу хийцийн пиджак, тавиу уужим хүрэм өмсвөл зохино.
-Хөл майга бол нарийн шуумагтай өмд бүү өмсөөрэй.
-Намхан нуруутай хүн өөр өөр өнгийн өмд, хүрэм өмсвөл улам намхан харагддаг.
-Туранхай эрчүүдэд дээд хэсгээрээ нарийхан, жадгар өмд зохидоггүй.
-Туранхай хүн зуны цагт цамцныхаа гадуур нимгэн пиджак, хүрэм өмсвөл илүү аятайхан харагдана.
-Өндөр туранхай эрчүүд хэт урт пиджак өмсөж болохгүй.
-Хэт богино пиджак өмсөх нь ч зохисгүй.
URL: