1000 оюутны байр оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ

1000 оюутны байр оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ

Оюутны “Б” хотхон буюу Арслантай гүүрний орчим 2010 оноос барьж эхэлсэн 1000 оюутны байр оюутнуудаа хүлээн авахад бэлэн болжээ.

Хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтанд орох ёстой байсан ч хараахан амжаагүй юм. Их, дээд сургуулиудаас 1000 оюутны байранд оюутнуудаа оруулах саналаа ирүүлээд байгаа юм.

Харин оюутны байрны захиргаанаас квот тогтоосон бөгөөд аль болох тэнцвэртэй оруулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн эрэлттэй мэргэжлээр сурч байгаа оюутнууд болон багшийн сургуулийн оюутнуудыг түлхүү оруулах бодлого баримтлахаа холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм.

Дотуур байрны үнийн хувьд эцэслэн шийдвэрлээгүй ч 350-500 мянган төгрөгийн хооронд байх саналыг тус байрны захиргаанаас БШУЯ-нд хүргүүлжээ.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих