Шилэн кабелийг санаатай шатаасан байж болзошгүй

Өнгөрсөн долоо хоногт 25-р эмийн сангийн орчим газар доогуур явдаг шилэн кабельд гал гарсан. Тухайн үед цаасан хайрцаг шатааж байгаад траншааны тагийг онгойлгож хийсний улмаас гал гарсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр  17 цагийн үед 10-р хорооллын зам дагуу траншаанд гал гарсан хэрэг дахин гарлаа. Галын улмаас баруун аймгуудын интернэт,  кабелийн тв, банкны сүлжээ гээд шилэн кабельд тулгуурлсан үйлчилгээ зогссон байна. Яг одоо холбогдох газрууд гэмтэлийг засварлахаар ажиллаж байна.
Мэдээг бэлтгэсэн : Ц.Насанбуян

URL:

Сэтгэгдэл бичих