Иргэдийн сэтгэл ханамжийн талаар нээлттэй хэлэлцлээ

Иргэдийн сэтгэл ханамжийн талаар нээлттэй хэлэлцлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Захиргаа хуулийн хэлтсээс санаачлан “Төрийн үйлчилгээний талаархи иргэдийн сэтгэл ханамж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Дүүргийн “Иргэний танхим”-д болсон уг нээлттэй хэлэлцүүлэгт 28 хорооны төлөөлөл болох 50 гаруй иргэн оролцсон юм.

Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулснаар төрийн үйлчилгээ авахад иргэдэд ямар бэрхшээл гарч байгаа болон түүнийг арилгах арга замыг тодорхойлсон аж.

Мөн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэдээс санал асуулга авч, төрийн үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж хэдэн хувьтай байгааг тодорхойлсноороо ач холбогдол өндөртэй арга хэмжээ болсон гэдгийг тус хэлтсийн дарга Д.Эрдэнэтуяа онцолж байсан.

Түүнчлэн “Төрийн үйлчилгээний талаархи иргэдийн сэтгэл ханамж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд бүрэлдэхүүнээрээ оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллажээ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих