МИАТ-т алдагдал, ИНЕГ-ын дарга нарт хэтэвч нь болсон ангорын бизнес
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг цагдан хорьсон тухай АТГ-аас энэ сарын 12-нд мэдээлсэн. Түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн гэсэн үндэслэлээр буруутган шалгаж буй тухайгаа АТГ-ын удирдлагууд мэдэгдэж байв.
Тэгвэл түүний тус газрын даргаар ажиллаж байхдаа тарьсан балаг ар араасаа үргэлжлэх бололтой. Учир нь, С.Батмөнх ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа МИАТ зэрэг нисэх компаниудад ангор түрээслэх нэрээр дундаас нь асар их ашиг олдог байсан байж болзошгүй бөгөөд түүний энэ бизнест хамаатан садангууд нь ч холбогдож мэдэхээр нөхцөл байдал үүссэн ажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ИНЕГ-ын дэргэд баригдсан ангоруудыг захиалагч нь С.Батмөнх дарга бол гүйцэтгэгч түүнтэй ойр төрлийн нэгэн байдаг гэх бөгөөд тэд хамтран энэ бизнесээс асар их ашиг олсон, олдог байж болзошгүй нь албаны хүмүүсийн анхаарлыг татаад эхэлчихсэн юм байна. Мэдээж нэг нь ИНЕГ нэрээр захиалан бариулсан, нөгөө нь хариуцан барьсан гээд учиг зангилааг нь хөөвөл энэ байгууламж асуудал дагуулна гэдгийг хуулийнхан ч хэлж байгаа юм.
Бид энэ тухай тодруулахаар хэд хэдэн хүнтэй уулзсан. Нэрээ бичүүлэхийг хүсээгүй зарим эх сурвалжийн мэдээлснээр ИНЕГ-ын мэдэлд байдаг ангорыг зөвхөн МИАТ- ийнхэн түрээслэхийн тулд жилдээ 300 сая тегрөгийг тус байгууллагад өгөх үүрэг хүлээдэг байжээ. Гэвч энэ мөнгийг зарим үед өгч чадахгүй байсаар хуримтлал үүсч, МИАТ-ийн ИНЕГ-т өгөх ер 4.5 тэрбумд хүрсэн гэж байна. Мөн бусад авиа компаниуд онгоцоо засах, үйлчилгээ хийхийн тулд ИНЕГ-ын ангорыг түрээслэдэг бөгөөд хоногт нэг сая төгрөг гээд тооцвол энэ байгууламж харьяалагддаг байгууллагадаа ч, санаачилсан эзэндээ ч асар их ашиг өгдөг хэмээж байгаа юм.
Иймээс бид асуудал дагуулаад буй ангорын асуудлаар ТӨХ-ны даргаас зарим зүйлийг тодруулсан билээ. Д.Цогтбаатар дарга “Тэр үнэн. Биднийг МИАТ компанид ажиллах үед ажилчид нь “Иргэний нисэхэд ангор гэж байдаг. Манай компани онгоцоо засуулахын тулд ИНЕГ-т маш их хэмжээний мөнгө төлж тэр ангорыг түрээсэлдэг. Жилдээ 300 сая төгрөг. Энэ асуудлыг ямар нэг аргаар шийдэх гарц байна уу” гэсэн. Бид тусгай ажлын хэсэг гаргаад судалсан. Энэ хоёр байгууллага хоёулаа төрд данстай. Тэгэхээр нэг төрийн байгууллагын мөнгө нөгөөгийнхөө халаасанд орж байх жишээтэй. Ингээд л дундаас их хэмжээний алдагдал, ерийн асуудал үүсээд байсан. Зевхөн ангор түрээсэлсэн гэдэг асуудлаас болж МИАТ компани ИНЕГ-т 4.5 тэрбумыг өгөх ёстой болсон.
Иймээс ТӨХ-ны хурлаас тогтоол гаргаад энэ ангорыг ИНЕГ-аас МИАТ компанид шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч ИНЕГ-ынхан энэ асуудалд тун таагүй хандаж байгаа. Тэд байгууллагынхаа эрх ашгийг бодоод байгаа болохоос үндэсний эрх ашгийг огт бодолцохгүй байна. Гэхдээ салбарын сайд болон холбогдох албаны хүмүүс зөв шийдвэр гэж үзсэн. Одоо Засгийн газрын тогтоол гарчихвал асуудал үндсэндээ шийдэгдэж, 50 тэрбумын алдагдал хүлээсэн гээд байгаа МИАТ компанийн өрөөс 4.5 тэрбум нь хасагдах юм. Уг нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо ингээд жигдэрчихвэл, голыг нь олоод зохицуулчихвал олон асуудал щийдэгдэнэ” гэсэн юм. Ийнхүү албаныхан ч, салбарынхан нь ч “ангор”- ын гэж асар ашигтай бизнес байдаг тухай шинэ баримтыг задаллаа. Харин энэхүү байгууламжийг хэрэгтэй газар нь өгөх үү. Эсвэл ИНЕГ-ын үе үеийн дарга нарын бизнес бслгоод үлдээх үү гэдэг нь Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох юм байна.
Л.ОЮУНГЭРЭЛ
URL: