Н.Номтойбаяр: Н.Нямдорж над руу хутга барьж дайрсан

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст танхайн хэргээр шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Уг мэдээллийг өөрөөс нь тодрууллаа.

 

-Таныг хутга шөвөг барьж танхайрч, цагдаагийн байгууллагад шалгуулж байна  гэсэн мэдээлэл байна. Яг ямар процесс болсон юм бэ?

-Өчигдөр 23.00 цагийн үед  Төрийн ордны хойно байрладаг бааранд би гадны хэдэн хүнтэй сууж байтал н.Нямдорж гэж нөхөр орж ирсэн юм. Тэр  над руу хутга бариад дайрсан. Түүнээс биш би хүн рүү хутга барьж танхайраагүй.

 

- н.Нямдорж гэж хэн бэ?

-Центрпойнтын хэргээр  хоригдож байгаад гарсан хүн гэнэ лээ.

 

-Туслах тань хутгуулсан юм биш үү?

-Шинэ дэлхий телевизийн захирал найз  минь дундуур орж салгасан. Дараа нь баарнаас тэд гарсан. Тухайн үед манай найзыг н.Нямдорж хоёр ч удаа дэлссэн гэнэ лээ.

 

-Таньд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?

-Үгүй, цагдаагийн байгууллагаас дуудсан юм алга. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст  юу болж байгааг мэдэх юм алга.

 

Н.Түвшинжаргал /Eagle.mn/


URL:

Сэтгэгдэл бичих