Стандартын шаардлага хангасан такси 1-р эгнээгээр зорчино
Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01-нээс эхлэн 1-р эгнээгээр зорчуулахаар боллоо.
Замын Цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээргээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллана.
Такси нэгдүгээр эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн зориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм. Шаардлагатай үед нэгдүгээр эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороолол дунд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 16-р хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, 4-р хороолол “Дүүхээ” төв, 10-р хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компаний эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/,
ТБД андууд /Хаан банкны урд/, Капитронбанк /103-ын уулзвары нурд/ , Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд 2 зогсоол нэмж барьж байна. 2014 онд нийт 27 таксийн зогсоолтой болохоор төлөвлөөд байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
URL: