Хятадад зам тавьж өгөөгүйд уурлан нялх хүүхдийг нь хөнөөжээ

Хятадад зам тавьж өгөөгүйд уурлан нялх хүүхдийг нь хөнөөжээ

Хятадад нэгэн аймшигтай хэрэг гарсан нь олон улсын анхаарлыг татаад байна.

Хан Лэй гэх 39 настай залуу дөнгөж хөлд орж буй хүүхдийг тэрэгнээс нь авч шидсэн хэрэг өнгөрөгч долдугаар сард гарчээ.

Тодруулбал, Хан Бээжинд машинтайгаа явж байхад тэрэг түрсэн эмэгтэй өмнө нь тээглэжээ. Зам тавьж өгөөгүйд уурласан Хан машинаасаа буугаад тэргэнд байсан хүүхдийг нь авч шидээд, ээжийг нь зогсоо зайгүй доромжилсон байна. Хан, эмэгтэйг элдвээр хэлж бухимдлаа тайлах үедээ газар унаж часхийн орилох хүүхдийн дууг сонсчээ. Гэнэт ухаан орсон залуу хэргийн газраас зугтжээ.

Гэсэн ч Хан гэгчийг олж баривчилсан байна. Түүний хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн юм.

Хан шүүх хурлын үеэр “Би сайн санахгүй байна. Ямар ч байсан би санаатай ийм үйлдэл хийгээгүй. Тийм жаахан хүүхэд байсан ч гэж мэдээгүй” гэж мэдүүлэг өгчээ. Мөн тэрбээр тухайн үед архи ууж халамцсан, өөрийн ухаангүй байсан гэжээ. Хоёр настай, дөнгөж хөлд орж байсан хүүхэд шидэгдэхдээ хүнд гэмтэл авсан бөгөөд удалгүй нас барсан байна.

Ийм хэрэг улс оронд нь болсныг мэдсэн Хятадын иргэд олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлэх болов. Энэ талаар сонссон ихэнх хүн бараг шоконд орсон талаараа бичжээ. Энэ хэргийг Бээжингийн шүүхээр шүүсэн бөгөөд яллагчид Ханд цаазын ял ногдуулсан байна. Үүнээс гадна энэ хэргийг харсан ч хараагүй мэт өнгөрсөн Ли Минг гэх залууд таван жилийн хорих ял ногдуулжээ.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих