Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, зах зээл, маркетингийн судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг, НҮБ-ын харьяа төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд дэлхийн 150 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.

1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр иржээ.

Манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм. Тус өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг аж. 2012 онд ‘‘Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх бол энэ жилийн өдрийг “Дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ өдрийг тохиолдуулан энэ сарын 21-27-ны хооронд “Гранд тур” улсын олимпиадыг зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар олимпиадад 14 их дээд сургуулийн 100 гаруй оюутан оролцож авьяас чадвараа сорьж байгаа бөгөөд маргааш оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжлэх юм байна.

Б.Нямзул


URL:

Сэтгэгдэл бичих