Монголбанкинд шалгалт хийх ажлын хэсэг байгуулав

Монголбанкинд шалгалт хийх ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй шалгаж танилцах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн С.Дэмбрэл ахлах бол шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Г.Уянга нар багтжээ.

Ажлын хэсэг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Төвбанкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалгаж танилцан дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажиллах ажээ.

Шалгалтын нэгдсэн дүнг ирэх сарын 10-ны дотор багтаан Байнгын хороонд танилцуулахаар болжээ.

www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих