Урт нэртэй хуулийг намрын чуулганаар хэлэлцэх санал гаргажээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдлаа.

Тэд энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

Бүлгийн хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгчээ.

Тус бүлгийн зүгээс чуулганаар хэлэлцэж байгаа таван асуудлын дөрвийг дэмжиж, Урт нэртэй хуулийн төслийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

Тиймээс уг саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр бичгээр хүргүүлсэн байна.

Харин энэ хуулийн төслийн хүрээнд тус бүлгээс ажлын хэсэг гарч, судлахаар болсон бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахлахаар болжээ.

Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, ээлжит бус чуулганаар батлах нь зүйтэй гэж үзжээ.


URL: http://www.fact.mn/126751.html

Сэтгэгдэл бичих