МУГЖ дуучин С.Жавхлан талбайн нөхдөө эргээгүй
МУГЖ дуучин С.Жавхлан сүүлийн үед улс төр сонирхож, үндсэрхэг үзлээ илэрхийлэх болсон. Түүнийг “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг ч мэдэхгүй хүн үгүй биз. Сүхбаатарын талбайд морьтой жагсч, сүр дуулиан болж буй “Гал үндэстэн” холбооныхонтой С.Жавхлан нэгдэхгүй гэдгээ хэлж, талбайд байгаа нөхдөө нэг ч удаа эргээгүй гэнэ.
“Гал үндэстэн” холбооныхны хэлж буйгаар С.Жавхлан “Би ийм маягаар та нартай нэгдэж, талбайд морьтой жагсахгүй” гэжээ. Тэрбээр уран бүтээлийнхээ ажлыг давхар амжуулж яваа сурагтай. Түүний энэ байдалд “Гал үндэстэн” холбооны журмын нөхөд нь таатай хандахгүй байгаа бололтой. Тэднийг өрх тусгаарласан гэх яриа ч гараад байгаа юм.
О.Сэргэлэн
URL: