Соёлтой эрийн заавал мөрдөх найман мөрдлөг

2156412151. Эргүүлсэн шуумагтай өмд өмсөхгүй байх
2. Костюмны дээгүүр хүрэм өмсөх
3. Хэт чамин загварын хувцас авах. Үүний оронд сонгодог, чанартай хувцас авах нь хавьгүй дээр.
4. Цамц, зангианы өнгөтэй үл хослох чагтан товч хэрэглэхгүй байх
5. Костюмны өмднөөс тэс өөр өнгийн бүү оймс. Ямар ч тохиолдолд оймс нь бараандуу өнгөтэй байна.
6. Би чамд хайртай гэх мэтийн бичиг, зурагтай зангиа зүүхгүй байх. Мөн амьтан шувууны дүрстэй ч юм уу хүзүүний ороолт алчуур зүүж болохгүй.
7. Костюмны халаасыг элдэв зүйлээр дүүргэхгүй байх. Өмдний халаасанд юу ч байх ёсгүй. Пиджакны гаднах халаасанд зангианы өнгөтэй ижил торгомсог алчуур зайлшгүй байна. Пиджакны хажуу талын халаасанд юу ч байх ёсгүй тул оёостой нь байлгана.
8. Пиджакны дотор халаасанд кредит карт, хоёр гурван дэвсгэрт бүхий нимгэн түрийвч байхад л хангалттай.

Соёлтой эрийн хувцасны шкафанд заавал байх ёстой зүйл
Савхин хүрэм.
Загвар энгийн, сонгодог. Тод бус өнгө. Ямар ч тохиолдолд хэрэг болдог.
Цув. Английн жентльменүүд бороонд норсон костюмтай эртэй чухал яриа өрнүүлдэггүй гэдэг. Тиймээс цас, бороонд өмсөх цувтай байх нь зүйтэй. Хямдхан байж болохгүй. Материал нь ус шингээх чанартай байхын сацуу гадаад үзэмж, эдэлгээ нь ч мөн зохих түвшинд байх ёстой. Голдуу гурван товчтой сонголтыг эрхэмлэдэг.
Ботинк. Жентльмен буюу соёлтой эрчүүд үдээс, горхи гогцоо болсон ботинк өмсдөггүй. Ардаа резинтэй, угладаг ботинк тохиромжтой.


URL:

Сэтгэгдэл бичих