ДОХ-ын халдвараас сэргийлэх аян зохион байгуулав
МУЗН-ээс Улаанбаатар Төмөр Замтай хамтран төмөр замаар зорчин өнгөрдөг болон төмөр зам дагуух өртөө, хот, тосгодод амьдардаг иргэдэд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны “ХДХВ/ДОХ/-ын халдвараас сэргийлэх галт тэрэгний сурталчилгааны аян”-ыг зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагааг энэ удаа зургаа дахь жилдээ есдүгээр сарын 22-25-ны хооронд НҮБ-ын Хүн амын сангийн санхүү, техник арга зүйн дэмжлэгтэйгээр МУЗН-ийн хэрэгжүүлж буй “Залуучууд, хөдөлгөөнт болон өндөр эрсэлт бүлгийн хүн амыг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төслийн хүрээнд Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн гэсэн өртөөнүүдийн дагуу зохион байгуулсан байна.
Сурталчилгааны аяны хүрээнд ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг галт тэргээр зорчиж буй иргэдэд аяллынх нь явцад хүргэхийн зэрэгцээ өртөө бүр дээр олныг хамарсан сурталчилгааны нэгдсэн арга хэмжээнүүдийг зохиожээ.
Мөн энэхүү арга хэмжээ Улаанбаатараас хөдлөөд Сайншанд, Замын-Үүд өртөө, сумдад ажиллаж байгаа бөгөөд Хятадын Эрээн хотод үргэлжлэн явагдах юм байна. Эрээн хотод явуулын наймаа хийж буй худалдаачид, тэнд ажиллаж амьдарч буй монгол иргэдэд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээллийг хүргэх бөгөөд Эрээн хотын Засгийн ордон, Улаан загалмайн байгууллагатай хамтарч байгаа аж.
Галт тэрэгний сурталчилгааны аяныг Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд болон Дорноговь аймгийн удирдлагууд, ЗДТГ, ИТ Х-ын ажлын алба, Замын-Үүд сумын удирдлагууд дэмжин ажиллаж байгаа аж.
URL: