”Анархи” үзэлтэн

Энэ хүнийг Н.Даваа гэдэг. Нэг талаас “Анод” банк дампуурч, асуудал үүссэн нь энэ хүнд их дарамт авчирсан мэт харагдана. Арай эсрэг зүгээс нь ажвал дампуурсан банк нь түүнийг нийгэмд танил болоход том үүрэг гүйцэтгэсэн байж таарна. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас Хан-Уул дүүрэгт өрсөлдөн ялагдсан. Үүний дараагаар түүний ТУЗ-д багтдаг байсан банк нь дампуурлаа зарлаж уруудах шатандаа орсон. Гэхдээ тэр торны цаана сууж байхдаа ч, гарч ирээд ч хэн нэгний өмнө уйлагнаж, үзэл бодлоосоо урваагүй мэт харагддаг. Энэ нь түүнийг олон нийтэд танигдахад хүргэсэн болов уу. Түүнчлэн “Тал­бай дээр жагсч байгаа иргэний хөдөлгөөнүүдийн цаад эзэн нь би” хэмээн зоригтой дуугарч чадаж байгаа нь ховор чанар ч байж болно. Гэхдээ энэ жагсаалын цаад зорилгоо яаж харж байгаа нь хачин их эргэлзээтэй. Учир нь тэр “Олигархитай тэмцэж байна” гэж байгаа хэдий ч тэмцлийн хэлбэрийг нь харвал өшөө авалт хийгээд байгаа ч юм шиг харагдаж байна. Мөн “Н.Давааг хорьлоо” гэх мэдээлэл хоёр хоногийн өмнө олон нийтэд цацагдаж эхэлсэн. Даргыгаа суллуулах гэж жагсагч мэргэшилтэй “ажилтан”-ууд нь Төрийн ордны дөрвөн хаалгыг таглаж хэвтчихээд УИХ-ын гишүүдийг орд­ноос гар­гахгүй нэлээд сандаргаж харагдсан. Тэглээ гээд түүнийг хуу­лийн хү­рээнд л баривчилсан бол тийм ч амар суллахгүй болов уу. Түү­ний ца­линжуулдаг “ажилчид”-ын төв талбай дээр гаргаж байгаа үйл­дэл, хийж байгаа алхам бүрээс нь “анархи” үзэл үнэртэж байгаа. Тий­­мээс түүнийг Монгол Улсын хэмжээнд “анархи” үзлийн суурийг тавигч гээд хэл­чихвэл буруудахгүй болов уу.

Б.ЭНХМӨНХ

шарсонин


URL:

Сэтгэгдэл бичих