Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” хүртэл 1.8 км замыг маргааш нээнэ

Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” хүртэл 1.8 км замыг маргааш нээнэ

“Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байгаа.

Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө буюу маргааш /2013.09.26-нд/ Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” төвийн арын төмөр замын гарам хүртэл 1.8 км замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин үлдсэн хугацаанд “Мишээл экспо” төвөөс зүүн тийш “Атар Өргөө” ХК хүртэл 700 метр авто зам болон бусад тохижилтын ажлыг хийх юм.

Үүнээс гадна “Би Ти Өү” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 25 дугаар эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 05-н гэхэд замын тэмдэг тэмдэглэгээг дуусгаж, зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна.

Харин Циркийн арын уулзварын ажил 45, Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай холбосон шинэ уулзвартай болгох ажил 60 хувьтай явж байна. Энэ хоёр уулзварт зам хаагаагүй зорчих хэсгүүд нээлттэй байгаа учраас замын хөдөлгөөний эрчимд сөргөөр нөлөөлөхгүй байгаа болно “Гудамж” төслөөс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих