МАКРО хэмжээнд АВСАН зурагнууд /СОНИРХОГЧЫН авсан ФОТО шүү/

Өчигдөр муу ПС-гээ ухаад сууж байсан чинь бүүр ноднин зун авч байсан хэдэн макро маягийн зурагнууд гарч ирж байна. Би энэ зурагнуудаа амьхандаа их тоодог юм л даа. Тэгээд та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Canon D300 камер 18-55 дуранд макро линз хийж байгаад авсан юм.

Бүтэн нэг өдөржин л энэ хэдэн шоргоолжыг “маллаж” өвсний алерги тусвал тусахаар хэвтсэн дээ. Маш олон зураг авсан таалагдаагүйг нь устгаад л байсан. Тэгээд хэдхэн ширхэг гайгүй гэсэн нь энэ үлдчихээд та бүхэнд харагдаж байгаа юм. Мэдээж хажуугаар нь бас ганц нэг шавьжны зурагнууд байгаа. Заримыг нь ч зүгээр линзээр авсан байна шүү.

Ингээд олон юм үл нуршин бичил ертөнцөд та бүхнийг урьж байна.

Шоргоолжны үнээ гэж сонсож л байсан байлгүй дээ. Би энийг тэр үнээ нь л гэж бодож байгаа. Энийгээ тойлдоол бөгснөөс нь ч юмуу амнаас нь ямар нэг юм авч идээд байгаа харагдсан. Ургамлын бөөс шиг л өчүүхэн юмнууд байсан.

Энэ үнээний талаар дэлгэрэнгүй мэддэг хүн байгуул доор сийрүүлэн бичээрэй. Багш нь зарим юмаа мэдко байна шүү.

Хоорондоо бас булаалдаад байх шиг байсан. Нэг доор ирэхээрээ л аймаар биенээ хазаж хөөгөөд байдаг. Хол болохоор тоохгүй. Бас марзан гарууд байлээ шүү.

Нэг шарилж шиг ургамлаар дүүрэн эд нар нь ингэд шавчихсан байдаг юм билээ.

Үнээн дээрээ гишгэлээд л бас өөдгүй л байгаа байхгүй юу? Маниусын үнээ тэгэхэд бид нар дээр гишгичих гээд байдаг том хэцүү шүү. ХА ха

Энэ нөхөр ч сүүнд бялуурч байх шиг байнаа.

Энэ бас макро линзээр авсан зураг. Алтан тэмээ, зөгий хоёр хамтдаа. Зөгий мөн ч юм уу даа. За за зөгий л гэчихнээ.

Зөгий цэцгэнд тоосоо хүртээж байгаа байдал. Зөгий гэх мэт шавьжнууд байхгүй бол цэцэгнүүд нөгөө юу яаж чадахгүй шүү дээ. Хэ хэ

Энэ шөнийн цагаар спичик тавж авсан юм шиг байна. Хөөрхий дэнгийн эрвээхэй миний гар дээр юу хийж явнаа.

Энгийн муу ялааг ийм их үстэй байдаг гэж би ёстой төсөөлөөгүй шүү. Бараг л динозавр шиг лүд харагдана.

Дэвхрэг гэдэг амьтаны зураг миний вэб дээр өмнө нь бас тавигдаж л байсан байхаа. Энэ хампаанууд өөрийг нь од болгож байгааг мэддэг болов уу? Хээ цэс

Бас нэг од. Хөөрхийг хөөсөөрөөн байгаад ядраад нисэж, үсрэхээ болихоор нь тавтай тухтай патиардаж билээ. ХА ха.

Энэ харин шинжлэх ухаанд судлагдаагүй ч байж мэдэх сонин өт байсан шүү. Наашаа харж байгаа юмуу цаашаа харж байгаа юмуу бөө мэд. Мэддэг хүн байгуул нэр ус, хамаатан садныг нь толилуулаарай.

Зиа зиа бас л нэг амьтан судлалын хичээл маркын болчихлоо доо.

Бүх зургтйг олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн орчимд авсан болно.

http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=57349


URL:

Сэтгэгдэл бичих