Сири рүү “Аль-Кайда”-тай холбоотой алан хядагчид довтолж байна

asad

Сирийн эрх баригчид өөрийн ард иргэдтэйгээ биш харин “Аль-Кайда” хөдөлгөөнтэй холбоотой алан хядагчидтай дайн өрнүүлж байгаа гэнэ. Энэ талаарх мэдэгдлийг тус улсын Ерөнхийлөгч Башар Асад Америкийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Энэ бол иргэний дайн биш” хэмээн Асад хэлээд “Энэ бол зүгээр л дайн. Энэ бол дайны шинэ төрөл” хэмээсэн байна. Мөн тэрээр босогчдын талд 80 гаруй улс орноос ирсэн исламын дайчид тулалдаж байгаа гэсэн байна.

2012 оны эцсээс тэдгээр нь тус улсын нутаг дэвсгэр дээр тулалдаж байгаа босогчдын ихэнхийг бүрдүүлэх болсон аж. “Бидэнд байгаа мэдээгээр босогчдын 80-90 хүртэлх хувь нь исламын дайчид байгаа юм. Түүнчлэн Сирийн дайны уршгаар тус улсын 15 мянган цэргийн албан хаагчид болон “хэдэн 10 мянган энгийн номхон иргэд” амиа алдсан” хэмээн Асад мэдэгдсэн байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих