Өвөрмонголын Бугат хотод Хятад Монголын хэвлэл мэдээллийн 4-р форум яг одоо болж байна

Энэхүү арга хэмжээнд Монголоос МСЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Заяабат, гавьяат сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, ETV телевизийн захирал Ц.Энхбат,МОСАХ-ны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, дэд ерөнхийлөгч Б.Мөнхдөл, удирдах зөвлөлийн гишүүн Х.Ганбаатар нарын 14 төлөөлөгч оролцож байна. Форумд оролцогчдод Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт явуулжээ. Форумын гол уриа нь хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл, шинэ хамтын ажиллагаа-интернэт сүлжээний эрин дэхь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөгжлийн боломж ба өрсөлдөөн.  Монголын талаас Ү.Хүрэлбаатар,Ж.Жаргалсайхан нар цахим сэтгүүл зүйн чиглэлээр илтгэл тавилаа.


URL:

Сэтгэгдэл бичих