Ганц эр хүн олон хүүхнүүдтэй хамт ажиллах хэцүү юу, эсвэл…

man_side_profileОлон хүүхнүүдтэй хамт ганцаараа ажиллах нь зарим эрчүүдэд маш сайхан санагдах нь бий. Мэдээж ганц эр хүн чинь хүүхэн болгоны харцанд өртөнө. Бас нэлээдгүй хэсэгт нь таалагдана. Эмэгтэй ч гэсэн хүн л юм болохоороо хэн нэг нь сээтэгнэнэ. Хэд гурван уг солих гэж өднө. Олон хүмүүс дотор аль элдэв янзын санаа бодолтой хүнийг тэр гэхэв дээ. Хүүхнүүд хамаг л амттан, хоолоороо дайлж, санаа тавьж халамжилна. Гэхдээ мэдээж тухайн эр хүн өөрийгөө зохих ёсоор авч явж байгаа бол шүү дээ.

Ажил дээрээ байхдаа гэр орны үйл явдлаа ярих дуртай байдаг нь гэм биш зан. Түүгээр ч зогсохгүй бусдын амьдралын талаар ч тэд сонсохыг хүсдэг. Гэтэл зарим хүүхнүүд ажил дээрээ гэр орныхоо тухай ярихгүй ихэд нууцалдаг. Ийм хүүхнүүдийг хамт олон нь тэр болгон тойрч хүрээлээд байдаггүй.

Эрчүүд бол ажил дээрээ ч тэр, өөр хаана ч гэсэн хэзээний л гэр бүлийн тухай ярих дургүй улс. Харин тэдэнтэй авто машины талаар ч юмуу, эсвэл хурдан морь, хийморьтой сайн бөх, хөл бөмбөгийн тэмцээн, ан амьтан, эсвэл сайхан хүүхнүүдийн тухай ярилцвал нүд нь сэргээд л ирнэ.
-Эмэгтэйчүүд өөрийг нь шүүмжилж доог тохуу хийхэд дургүй.
-Эрчүүд бүдүүн хадуун ч тоглоом шоглоомыг тэсч өнгөрөөх чадвартай.
Иймд ганцаараа олон хүүхнүүдтэй хамт ажилладаг эрчүүд доорх зүйлийг мөрдлөг болговол зохино. Үүнд,
-Хэрэв та өөрийгөө бүдүүлэг, соёлгүйгээрээ дуудуулж хүүхнүүдэд нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг болох гээгүй бол,
-Өөртөө тааламжгүй ханддаг олон дайсантай болохыг хүсээгүй бол,
-Санаанд оромгүй хатуу ширүүн үгтэй хариу сонсох гээгүй бол… өөрт чинь энгийн мэт санагддаг тоглоом шоглоом хошигнолоо ор тас март.
Хүүхнүүд эрчүүдийн гүндүүгүй, бүдүүн хадуун занд дуртай ч дор дурдсан байдлаар хандвал маш дургүйлхэх болно. Үүнд,
-Нөхөрсөг байдлаа харуулах гэж хэт хичээх хэрэггүй.
-Хамт ажилладаг бүсгүйчүүдийнхээ мөрөн дээр хэзээ ч алгадаж болохгүй. Зөвхөн эрчүүдтэйгээ л энэ маягаар харьцаж болохыг анхаар.
-Хүүхнүүд хэт задгай яриа хөөрөөтэй, түрэмгийдүү үйл хөдөлгөөнтэй эрчүүдийг өөрийг нь хүндэтгээгүй, доромжилсон гэж үзэж маш таагүй ханддаг.
-Хамт ажилладаг хүүхэнтэйгээ ярилцахдаа нүд рүү нь харахаас эмээж дальдчих хэрэггүй.
Хүүхнүүд энэ үйлдлийг маш эмзэгээр хүлээн авч ойлгодог. Жишээлбэл, “Миний яриа маш уйтгартай, сонирхолгүй байгаа юм байна” гэх мэтээр ойлгодог. Иймд тэд танд таагүй хандлагаар хандана. Мэдээж ийм харьцаанаас сайн зүйл хүлээх хэрэггүй.

Зарим хүүхнүүд ярьж байхад нь дундуур нь орж яриаг нь таслахад маш дургүй байдаг. Үүнийгээ ч шууд илэрхийлдэг. Ялангуяа эр хүний гаргасан ийм алдааг тэд хэзээ ч уучилдаггүй. Үүнийгээ тэд өөрийг нь хүндэтгэсэнгүй, их зан гаргалаа гэж ойлгодог.

Олон хүүхнүүд дунд ганцаараа ажилладаг эр хүнд эрхэлсэн ажилдаа ухаан зарахаас гадна хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ эвтэй дотно байх аргад маш сайн суралцах хэрэгтэй.

Жишээ нь хамт ажилладаг хүүхнүүдийнхээ гадаад төрх, нэн ялангуяа үс засалт, хувцас хунарыг заавал магтаж ярь.

Ямар ч насны хүүхнүүд иймэрхүү магтаалын үгийг маш талархалтайгаар хүлээж авдаг. Гэхдээ тэрхүү магтаалаа олон хүүхнүүдийн дунд хэлэх хэрэггүй. Тухайн эмэгтэйд өөрт нь л хэлээрэй.

Олон хүүхнүүдийн ганц нэгийг нь ийнхүү онцгойлон магтах нь хамт олны дунд атаа жөтөө бий болгож улмаар тэдний хооронд дайсагнасан харьцааг ч бий болгох магадлалтай. Гэхдээ магтаалын үгээ хэн нэгэн хүүхэнд байн байн хэлээд байх хэрэггүй. Учир нь тэр бүсгүй таныг өөртөө сээтэн хаяж байна гэж бодно.

Олон хүүхнүүдтэй хамт ажилладаг эр хүнд иймэрхүү ааш авир муухай харагддаг. Хүүхнүүдтэй хамт ажилладаг эрчүүдийн онцлог гэж байдаг. Олон жил эрчүүдтэй хамт ажилласан эмэгтэй хүн эмэгтэйлэг төрхөө алддаггүй бол эрчүүд харин ч эсрэгээрээ байдаг гэнэ. Тухайлбал олон жил хүүхнүүдтэй хамт ажилласан эр хүн хүүхэмсэг төрхтэй болохоос гадна эмэгтэй хун шиг уулга алдах, маш гомдомтгой, олон ааштай, хов жив ярьдаг болчихдог аж.
Олон хүүхнүүдтэй хамт ажилладаг эрчууд уг яриа бүхнээ хянаж цэнэж байх хэрэгтэй. Хэрэв та санаатай санамсаргүй ямар нэг байдлаар хэн нэгэн бүсгүйг гомдоовол тэр танаас өшөөгөө авч магадгүй. Яаж гээч. Тэр юуны түрүүнд олон хүүхнүүдийн дунд таны нэр хүндийг унагаах болно.


URL:

Сэтгэгдэл бичих