Гарамгай луйварчин З.Энхболд
Монгол дахь 20-р зууны эцэг луйвар
“АХ” эвслийн Засгийн газрын хувьд хамгийн чухал обеъкт нь Төрийн өмчийн хороо байлаа. Тэнд л хамтарч ашиглахад гар нийлэх хүн юу юунаас ч чухал байв. Тэгээд идэж ашиглахын овсгоо, хувийн чадвар гээд олон шалгуурыг урамтай сайхнаар давж гарсан З.Энхболд ТӨХ-ны дарга болов. Тэр төрийн өмчийн олон компанийг хууль бусаар луйвардаж хувьд ашиглах ажлыг гайхамшигтайгаар гардсан гэхэд болно. Тэр өөрийнхөө намын дарга Р.Гончигдоржийн ах Санжсүрэнд Дарханы мах комбинатыг хямдхан хувьчилсан нэрээр бэлэглэв.
Р.Гончигдоржийн эхнэрт “Говь” комбинатын ээрэх шугамыг үнэ бууруулан 57 саяар өгч, энэхүү мөнгөө Монголын төрөөр төлүүлжээ. Төрийн өмчөөр тэр хэрхэн гараа угааж байсныг Хянан шалгах хорооны шалгалт илчилсэн дээ. Төрийн хөрөнгөнд алергитай хүнээр төрийн хөрөнгө мануулна гэдэг цаанаа авч ашиглахад л амрыг харсан хэрэг.
Бараг шаардлагагүй байхад ганцхан орой 10 хүнд хоол өгч сая төгрөг асгасан байдаг. 1921 оны хувьсгал, 1939 оны Халх голын байлдаан зэрэгт гарамгай баатар, эх оронч зэрэг цол өгч байсан гэдэг. З.Энхболдод гарамгай луйварчин хэмээх алдар хүртээхэд яг тохирно.
Сурамгай луйварчин Лу.Болд
Лу.Болд гэгч эрхэм 1990 оноос энд тэндхийн банк шиншилж уулгалан идэх аргад урамшин гаршсан нэгэн. Тэр өөрийнхөө “Голомт” банкыг ХОТШ банкны мөнгөөр босгочихоод эргээд ХОТШ банкаа устгасан байгаа юм. Ингээд бодохоор түүнийг хүний мөсөө дуусгасан сурамгай луйварчин гэхээс өөр үггүй.
Монгол банкны үнэт цаас, Засгийн газрын бондыг ч “Голомт”-доо байршуулж хувийн өмчөө цаг, минутаар өсгөн арвижуулж байв. Лу.Болд муу юмыг бол хэдэн гүвээ дамжуулж харна, сэтгэнэ. Сайн юмыг бол улан доорхио ч харахгүй, сэтгэхгүй. “Голомт” банкиа Португалитай хамтарч байгуулсан гэж цуурхал тараасан. Гэтэл үнэн хэрэгтээ гадаадын компанитай хамтарч байгуулсан нэр зүүж татвараас зугатааж байсан юм билээ. Луйварчин байгаа биз.
Түрэмгий луйварчин Х.Баттулга
УИХ 1999 оны 7-р сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтанд “Мах Импекс”-ийг хувьчилж болохгүй гэж заажээ. Гэтэл 1999 оны 8-р сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хууль бусаар хуйвалдаж авсан байдаг. “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-д цахилгааны төлбөр өгөх байсан 3 сая ам.доллараар “Мах Импекс”-ийн төрийн өмчийг авчээ.
Төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байх юм. Тэгэхдээ 20 гаруй тэрбумаар үнэлэгддэг Төрийн өмчийн компанийг тэрбумаар туучихаж. Яасан ч ходоод гэдэс сайтай туучий вэ гэж түүнийг мэдэх хүмүүс дургүйцэн ярилцаж байсан. Хууль бус хувьчлалынх нь ард Ц.Элбэгдорж байдаг гэсэн сураг бий.
Үргэлжлэл бий…
Монгол дахь авлигын үнэн түүх номноос…
new.mn
URL: