Говь-Алтайд орон нутгийн сонгууль дахихаар боллоо

Говь-Алтайд орон нутгийн сонгууль дахихаар боллоо

Говь-Алтай аймагт орон нутгийн сонгууль дахихаар болжээ.

Өнгөрсөн сонгуулийн үеэр Тойргийн хороо МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэж аваагүйгээс ийм зүйл болсон байна.

Энэ талаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Х.Энхбаяраас тодруулахад “Тодорхой мэдээлэл алга. Миний сонссоноор маргааныг Улсын дээд шүүхэд эцэслэн хэлэлцээд таван суудалд дахин сонгууль явуулахаар болсон байна. АН, МАХН-ын гишүүд гомдол гаргасан байсан юм. Орон нутгийн сонгуулиас хойш заргалдаж саяхан эцэслэн шийдлээ. Манай аймаг 35 суудалтай. Үүний тавд нь дахин сонгууль явуулна. Сонгуулийг хэзээ явуулах эсэх нь тодорхойгүй” гэв.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих