Хятад улс Хойд Солонгос руу зэвсэг нийлүүлэхийг хоригложээ
Хятад улс цөмийн зэвсгийг хөгжүүлэхэд хэрэг болохуйц зэвсэг, технологийн зарим хэрэгслүүдийг Хойд Солонгос руу нийлүүлэхийг хоригложээ.
БНХАУ-ын худалдааны сайд Хойд Солонгос руу гаргаж болохгүй цөмийн болон пуужингийн эд ангид хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг албан ёсоор гаргасан бөгөөд нийлүүлэлтийг хориглох нь НҮБ-ын зүгээс Хойд Солонгост авах арга хэмжээг биелүүлэхэд тус болно гэж үзжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү арга хэмжээ нь БНХАУ, Хойд Солонгосын хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай аж. Учир нь Хятад улс нь Хойд Солонгосын худалдааны үндсэн хамтрагч нь юм.
Б.Сондор
URL: