Б.Обама: Эхнэрээсээ айгаад тамхиа хаясан
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлын үеэр хуучны андтайгаа хошигножээ.
Тэрбээр Харвардын их сургуульд хамт сурч байсан Майна Киайд хандан “Би эхнэрээсээ айгаад тамхиа хаясан. Зургаан жил тамхи татсан ч энэ муу зуршлаа хаяж чадсан. Тэгэхээр чамайг ч гэсэн муу зуршлаа хаяж чадна гэдэгт би итгэж байна” хэмээн нээлттэй хошигножээ.
Б.Обамагийн хэлсний хариуд эртний танил нь “Заримдаа л…” хэмээн инээмсэглэжээ.
Тэдний хувьд Харвардын их сургуулийн хуулийн ангид суралцдаг байсан билээ. Б.Обамагийн ийнхүү ил тод нээлттэй хошигнолыг олон улсын хэвлэлийнхэн алдалгүй буулгаж авчээ.
Б.Заяа
URL: