Хакүхо М.Даваажаргал унасан ч, Аки башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ

Хакүхо М.Даваажаргал унасан ч, Аки башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн арав дахь өдрийн барилдаан болж дууслаа.

Өчигдрийн хамгийн сонирхолтой барилдаан болох мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Гоёодотой барилдлаа.

Энэ хоёр бөх 22 удаа барилдахдаа 21-д их аварга давж нэг удаа унаж байсан бөгөөд барилдаан эхлэхэд Их аварга зайлж татахад Гоёодо дагаж орсноор их аваргыг дэвжээнээс гаргалаа. Ийнхүү их аварга есөн даваа, нэг унаатай боллоо. Өнөөдөр их аварга секиваки Миогирютэй барилдана.

Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Мёогирютэй барилдлаа. Барилдаан эхлэхэд их аварга хурдан босч зайлж татсанаар найм дахь даваагаа давлаа. Өнөөдөр тэрээр секиваки Гоёодотой барилдана.

Хакүхо М.Даваажаргал унасан ч нэг унаатай башёг тэргүүлж байгаа бол хоёр унаатай болж их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Кисеносато, Хоомашо нар тэргүүлж байна.

/www.mminfo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих