Аваргын ингэ ихэрлэжээ

Булган аймгийн нутаг дахь Хар бухын голын гүүрний ойролцоох Цагаан үзүүр хэмээх газар хаваржиж байгаа Ч.Эрдэнэцогтын хотонд энэ хавар бор хүрэн ингэ ихэрлэжээ.

Ингэ ихэрлэх нь тун ховор, хэрэв ихэрлэвэл мал сүрэг өсч, ард түмэн амар тайван аж төрнө хэмээн бэлгэшээдэг.

Ч.Эрдэнэцогтынх Даян аварга А.Сүхбатын малыг малладаг бөгөөд аварга маань ихэр ботготой болсондоо магнай тэнийн баярлажээ.

Т.Цэнэ


URL: http://www.fact.mn/12650.html

Сэтгэгдэл бичих