3000 хүүхдэд гэрэлтүүлэгтэй цүнх тараажээ

3000 хүүхдэд гэрэлтүүлэгтэй цүнх тараажээ

Замын цагдаагийн газар “Монгол даатгал” компанитай хамтран бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй зорчуулах, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 13 сургуулийн нэгдүгээр ангийн 3000 хүүхдэд цацруулагч, гэрэлтүүлэгтэй цүнхийг тараажээ.

Уг цүнх нь харанхуйд тод гэрэлтэж харагдах фосфортой юм. “Энэ нь жолоочид дохио өгөөд зогсохгүй, оройн цагаар ганцаараа явж байгаа хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлнэ” хэмээн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч А.Амаржаргал ярилаа.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлснээс хойш бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх хандлага ихэссэн бөгөөд зөвхөн энэ сард л гэхэд 71 хүүхэд гэмтсэн байна.

Тиймээс иргэдийг хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь сонор сэрэмжтэй зөөж, бага насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

С.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих