Монгол хэл цаг үеэсээ хоцорчээ


Монгол хэлний орчин үеийн шаардлага

Монгол хэл цаг үеэсээ хоцорчээ. Үүний буруутангууд бол Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарыг шүтсэн хөгжил ухраасан хэл судлаач нэртэй Монгол хэлэнд агаар салхи оруулахгүй бугшуулан хаагдмал хэл болгосон хүмүүс.

Өнөөдөр Ренчин, Дамдинсүрэн нар хоцрогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж тэд тухайн үедээ л хүчинтэй шүү дээ. Тухайн үедээ тэд хийх ажлаа хийсэн. Өнөөдөр тэдний хийсэн зүйлс хоцрогдож цаг үеийн биш болсон. Цагийн юм цагтаа. Одоо өөр цаг ирсэн. Тэдний тэр үеийн мэдлэг боловсрол өнөөдөр юу ч биш.

Зөвхөн Монгол хэлэндээ сайн байх хүрэлцээгүй. Мэдлэг хэрэгтэй, цааш бас гадаад хэл хэрэгтэй, асууж чаддаг болох, бас өөрийн бодсоноо бичиж чаддаг болох. Энэ бүр л ухааныг тогтоож төлөвшүүлнэ. Эхлээд үнэмшилүүдээ баталгаажуулж олон сайн аргументуудыг гарган тавьж өөрийн санаа болон үнэмшилүүд зэрэгүүдээ үнэн мэдлэг болгож чадах чадвар хэрэгтэй.

Социализмын болон түүнээс өмнөх Монголын эрдэмтэн гэж буй хүмүүс хэтэрхий их хэлээр дамжуулан бүгдийг үгүйсгэж, Монгол үг л биш бол хүчингүй гэж гадаадаас ирсэн мэдлэгийг доромжилж өөрсдөө мундаг эрдэмтэн болох гэж хичээжээ. Зөвхөн л түүх ярьж, яруу найраг, шүлэг бичиж уран зохиолын л салбарыг хамгийн мундаг гэж төөрөгдөн мэдлэг болон боловсролыг орхигдуулжээ. Мэдээж тэд бөөгийн л аялагатай зүйлс бичдэгээ шүлэг яруу найраг гэж нэрлэдэг. Угтаа бол поэзи гэж нэрлэх боломжгүй.

Монгол хүн өнөөдөр 21-р зуунд хүн төрөлхтөний мэдлэгтэй танилцаж үлгэр домог болон хоосон уран зохиол бас юу ч хэлж хэнийг ч боловсролтой болгодоггүй яруу найргуудаасаа салж шинэ замд гарах цаг үетэй золгожээ. Ямар ч мэдлэг боловсролгүй хүмүүс л яруу найраг ярьж хоцрогдсон гэдгээ баталдаг.

Хоорондоо холбоогүй үгнүүдийг хэн ч холбоод уншиж чадна шүү дээ. Хүн юм бодуулж боловсрол нэмэх шүлгүүд бичих тэр цаг иржээ. Магтаал бол поэзи биш.

Соёлтой, боловсролтой, үнэ цэнэтэй Монгол хүмүүс үгүйлэгдэнэ. Нийгмийг тэргүүлэх ёстой урлагынхан, яруу найрагчид, биеийн тамир спортынхон хамгийн бүдүүлэг хамгийн бялдууч хүмүүс болжээ. Тэд нийгмийг баллаж улс орны хөгжлийг ухраана. Тэднийг дагаад хоосон шинжлэх ухааны академч, ерөнхийлөгч хүмүүс мухар сүсэгтэж ардчиллын жилүүдэд Монгол орныг мэдлэг боловсролоос хөндийрүүлжээ. Доктор профессор цол хаанаас ч юм авчихсан эрэгтэй эмэгтэй хүмүүс их дээд сургуулиудыг хордуулна.

Өөрийнхөө амьдарч ирсэн нийгмийг шүүмжлэх хэрэгтэй, өөрийнхөө ард түмний амьдарч ирсэн түүхийг шалгах хэрэгтэй, ёс заншилаа засаж залруулах хэрэгтэй, уламжлалт ёсоо шүүмжилж гярхай нүдээр харах хэрэгтэй. Шашин шүтлэгтээ эргэлзэж боловсролтойгоо жишиж харьцуулах хэрэгтэй. Бүх юм харьцангуй биш. Бүх монголчууд адилхан биш. Бүх юм цаанаа хамаарах хамааралтай. Тиймээс түүнийг олж мэдэх чухал.

Бүх монголчууд адилхан биш. Тиймээс хүн бүртэй харьцахдаа анхааралтай байх хэрэгтэй. Мэдлэггүй хүн мэдлэгтэй болж жүжиглэхийг хараад ялгаж чаддаг байх ухаан хэрэгтэй. Тэгээгүй цагт хоосон хүний тоглоом болж ашиглуулах л зам үлдэнэ.

Ч.Сайханбилэгээс эхлэлтэй боловсролын хямралаас гарч боловсролын 2-р хувьсгалыг хийх цаг иржээ. Ардчилал эхлэх үеэс л Монгол хүн боловсролыг үзэн ядаж, онолд харш, номонд дургүй болцгоожээ. Боловсролыг медал зүүж олимпиадад түрүүлэх гэж ойлгожээ.

Тэр үеэс л боловсрол төрийн хэрэг биш хувийн компануудын хэрэг болжээ. Монгол орон боловсролтой болохын тулд хамгийн түрүүнд иргэдэд зориулсан оройн сургууль болон нийтийн сургуулиудыг байгуулах ёстой. Яруу найрагчдаас авахуулаад улстөрч хүртэл бүгд Ч.Сайханбилэгтэй хамтран оройгоор эсвэл эчнээгээр боловсрол эзэмших цаг нь болжээ. Одоо л сурахгүй бол оройтно шүү. Сур сур бас дахин сур л гэж бага насны үнэмшилээ хэлэх байна.

 

Соён Гэгээрлийн ЦАГТӨР сэтгүүл


URL:

Сэтгэгдэл бичих