Нийслэлийн нэг иргэн сард 10.3 кг гурилан бүтээгдэхүүн, 6.8 кг мах хэрэглэдэг

Нийслэлийн Статистикийн газраас хотын иргэдийн хүнсний хэрэглээний талаар нэгэн сонирхолтой судалгааг гаргажээ.

Судалгаагаар, хүн сард дунджаар 6.8 кг мах, махан бүтээгдэхүүн, 7.7 кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 0.4 кг цөцгийн тос, 7 ширхэг өндөг, 10.3 кг гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн 1.4 кг чихэр, сахарын зүйл, 1.8 кг будаа, 0.8 кг жимс, жимсгэнэ, 3.7 кг төмс, 2.8 кг хүнсний ногоо, 0.5 кг ургамлын болон өөхөн тос хүнсэндээ ашигладаг аж.

Г.Од


URL:

Сэтгэгдэл бичих