Нэрт ивээн тэтгэгч Сорос гурав дахиа гэрлэлээ

4bde08ab7f1bab0bigНэрт ивээн тэтгэгч, тэрбумтан Жорж Сорос 42 настай Тамико Болтонтой гэрлэн, гурав дахь хуримаа ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна. Тэдний хуримын үйл ажиллагаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Нью-Йорк мужийн Бедфорд хот дахь 83 настай Жоржийн гэрт эхэлсэн аж. “Залуу хос”-ын хуримын тангараг өргөх ёслолд зөвхөн гэр бүлийн төлөөлөл оролцсон байна. Харин дараагийн үйл ажиллагаа илүү гоёмсог болсон бөгөөд хуриманд уригдсан 500 гаруй зочин Кэрамурын урлаг, хөгжмийн төвд хүрэлцэн ирж хуримлагч хосд баяр хүргэжээ. Тэрбумтан Жорж болон түүний шинэхэн гэргийд баяр хүргэхээр дэлхийн банк санхүүгийн элитүүд нэг дор цугларснаараа онцлог байсан аж. Тухайлбал, Олон улсын валютын сангийн захирал зохицуулагч Кристин Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким нар хүрэлцэн ирсэн байна. Түүнээс гадна бусад орны нийгэм, улстөр, урлагийн нэрт зүтгэлтэн, алдартнууд ч уригдан иржээ. Өдгөө 83 настай Соросын хувьд энэ удаагийнх гурав дахь, харин Болтоны хувьд хоёр дахь гэрлэлт нь юм. Тэд 2008 оны хавар танилцсан агаад Болтон өмнө нь интернетээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулах ажил эрхэлдэг байжээ. Харин одоо йогийн хичээлийг интернетээр сурахыг санал болгодог компанийн эзнээр ажиллаж байгаа аж.
Ц.МӨНХ
/Үнэн.мн/

URL:

Сэтгэгдэл бичих