Мэс заслын утас хил нэвтрүүлэхийг завджээ
Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч Х Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний өөрийн ажлын өрөөндөө БНХАУ-д уйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Энэ хэргийг Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна. Уг мэс заслын утас нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг бөгөөд улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж импортлохыг шаарддаг бараа ажээ. Дээрх үйлдлийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй тул хэрэгсэхгүй болгон захиргааны арга хэмжээ ногдуулахаар болжээ.
М.НАР
URL: