Нисэхийн цагаан хаалгыг дахин барихгүй гэв
“Бүтээн байгуулалтын цаг” өчигдрийн уулзалтаар иргэдээс Засгийн газрын 11-11 төвд ирсэн барилгын салбартай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм. Засгийн газар Монгол банк хамтарч барилгын гол нэрийн материалуудын үнийг тогтвортой байлгах бодлого баримталж буй.
Өнгөрсөн долоо хоногт цементийн үнэ 200 мянган төгрөгт хүрсний учрыг Ерөнхий сайд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодрууллаа. Хариуд нь салбарын сайд нь энэ сарын эхээр цемент нийлүүлдэг үйлдвэрүүдэд засварын ажил хийгдэж, ачилт саатсан гэх шалтгаанаар гурав хоногийн турш үнэ нэмэгдсэн ч эргээд тогтворжсон гэсэн тайлбар өгсөн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Нийслэлийн удирдлагуудаас Нисэхийн цагаан хаалгыг буулгах болсон шалтгааныг нь лавласан юм. Нисэхийн цагаан хаалга 1957 онд баригдсан. Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын ажлын зурагт орж байгаа учраас НИТХ-аас нураах шийдвэр гаргажээ. Энэ хаалгыг Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлын авто замын дагуу Айдасын даваа орчимд дахин барина хэмээн яригдаж байсан боловч НИТХ-аас дахин барихгүйгээр шийдвэрлэсэн байна.
URL: