МИАТ-ийн нислэг хойшлогджээ

МИАТ-ийн төлөвлөгөөт нислэг хойшилсон гэх гомдол манай сонинд ирсэн юм. Гомдлын мөрөөр МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгч Л.Ундралаас тодрууллаа.

-Хугацаат нислэг хойшилсноор багагүй хэмжээний хохирол амслаа гэх гомдлыг иргэд ирүүлж байна. Нислэг ямар шалтгаанаар хойшилсон юм бол?
-Улаанбаатарын цаг агаарын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 29-30-ны хооронд нисэх ёстой байсан Бээжин, Сөүл, Токио чиглэлийн нислэг саатсанд зорчигчдоос хүлцэл өчсөн. Мөн энэ долоо хоногийн цаг агаарын байдлаас шалтгаалан хуваарьт нислэгүүд дахин саатах төлөвтэй. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа тул зорчигчид үүссэн нөхцөл байдлыг зөвөөр хүлээн авч “Чингис хаан” олон улсын нисэх буудлын лавлах утас уруу залгаж нислэг хуваарийн дагуу хөөрөх эсэхийг лавлахыг зөвлөж байна.

-Өнөөдөр цаг агаар таагүй байна. Маргааш ч тэнгэр онгойхгүй гэж холбогдох газраас мэдээлсэн. Нислэг үйлдсэн үү?

-Өглөөний нислэгүүд хуваарийн дагуу хөөрсөн. Маргааш ч гэсэн хуваарийн дагуу онгоцоо хөөргөх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ цаг агаар муудах, хүчтэй шуурах үед МИАТ компани зорчигчийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс хоёр цаг тутамд цаг агаарын мэдээ хүлээн авч байна.

Д.Тэлмэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих