“Apple” корпорацийн iPhone-5S, iPhone-5С загварууд рекорд эвджээ

“Apple” корпорацийн iPhone-5S, iPhone-5С загварууд нь худалдаанд гарснаасаа хойш эхний гурав хоногтоо нийт 9 сая хувь борлуулагдаж урьд урьдынхаас илүү үзүүлэлттэй гарчээ. Мөн “Apple”-ийн хувьцаа даваа гарагт 6 хувиар өссөн байна.

Өнгөрсөн жилд iPhone 5 худалдаанд гараад эхний гурав хоногтоо л 5 сая хувь борлуулагдаж байжээ.

“Apple” корпораци шинэхэн хоёр утас болох iPhone-5S болон түүнээс харьцангуй хямд худалдаалах iPhone-5С загваруудаа саяхан танилцуулсан бөгөөд анх удаа зах зээлд нэг төхөөрөмжийн хоёр загварыг зэрэг гаргах стратеги хэрэгжүүлсэн байна.

/Худалдаанд гарсны дараах эхний гурав хоногийн байдлаар/

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих