С.Баярын гадаадад гарах эрхийг хязгаарлаагүй гэв
МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярыг гадаад улс руу гарах эрхийг нь хязгаарласан тухай мэдээлэл цахим сайтуудаар цацагдсан билээ. Энэ асуудлаар С.Баяртай холбогдох гэсэн боловч тэрбээр МАН-ын хэвлэлийн хэлтсээр дамжуулан тайлбар өгнө хэмээлээ.
Тэрбээр, сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймагт байж байгаад саяхан Улаанбаатарт ирсэн аж. С.Баяр хэлэхдээ “Намайг шалгаж байцаасан зүйл одоогоор алга. Би хэрэгт холбогдоогүй. Шүүх цагдаатай орооцолдсон зүйлгүй.
Харин ч аравдугаар сард болох намынхаа Их хуралд оролцох хүртлээ эх орондоо байхаар төлөвлөсөн байгаа” гэх тайлбарыг намынхаа хэвлэл мэдээллийн хэлтсээр дамжуулан бидэнд өглөө. Тэгэхээр “Жаст” группийн эзэн Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, хилээр гарахыг нь хориглосон гэх мэдээлэл ташаа мэдээлэл ажээ.
Б.Тогтох www.mminfo.mn
URL: