У.Мөнх-Эрдэнэ сорилгод З.Энхзоригийг яллаа
64 кг-д дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж буй У.Мөнх-Эрдэнэ, улсын аваргад түрүүлсэн ОУХМ З.Энхзориг нарын хооронд сорил дөнгөж сая өндөрлөлөө.
“Сэлэнгэ” олимп баазад болсон энэхүү халз тулааныг үзэхээр маш олон хүн очсон байлаа. Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд, шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээ очиж тэмцээнийг үзлээ.
Тоглолтын эхний үеэс л хоёр боксчин эн тэнцүү үзэж бэлтгэл өндөр төвшинд хангагдсан гэдэг нь харагдаж байлаа.
Гуравдугаар үе буюу шийдвэрлэх тоглолтын дараа ерөнхий шүүгч оноог танилцуулахад У.Мөнх-Эрдэнэд Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аваргад оролцох эрхтэй болов.
Б.Ирээдүй
URL: