МУГЖ Н.ЧУЛУУНХҮҮ Л.БОЛДБААТАРААС 100 САЯ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛЖЭЭ

new photo

СТА Лосолын Болдбаатар МУГЖ Н.Чулуунхүүгийн хамтран дуулаач, шавь Бямбажавтай нь хамтран “Оройтсон борооноор хүрээ байшинд” тоглолтоо хийж байсныг уншигч та санаж буй биз ээ.

Ая зохиогч, дуучин Н.Чулуунхүүгийн “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”, “Сэлэнгийн буудай”, “Заллага”, “Ээж нутагтаа очно”, “Оройтсон бороо,” Мартагдашгүй хайр”, “Насанд олдсон хань”, “Үгүйлж явъя, нэгийгээ”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ” гэхчилэн хэдэн сайхан хит болсон дууг нь Монголын сонсогч фенүүд нь андахгүй. Гэтэл эдгээр дууг шавь Баямбажавтай нь хамтран дуулж, тоглолтоо хийх нэрийдлээр өөрийн болгоод авсанд дургүйцсэн МУГЖ Н.Чулуунхүү Лосолын Болдбаатарыг оюуны өмч хулгайлсан, зохиогчийн эрх зөрчсөн гэх асуудлаар 100 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд өгчээ.

Анх энэхүү менежментийг МУГЖ С.Жавхлан хэрэгжүүлж байлаа. Тэрбээр МУГЖ Батсүхтэй хамтран тоглолтоо хийх нэрийдлээр хамаг сайхан дууг нь өөрийн болгож чадсан бол түүний дараа МУГЖ Д.Бат-Эрдэнэ МУГЖ Эрдэнэбаттай хмтран тоглолт хийсэн ч Эрдэнэбат гавьяатын дууг өөрийн болтол дуулж чадаагүй билээ. Энэ удаа МУГЖ Н.Чулуунхүү гуайг уг аргаар Л.Болдбаатар молигодох гэсэн ч чадахгүй нь бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих