“Макс” Д.Ганбаатарын хүлэг Баруун Виржинад аман хүзүүджээ

“Макс” Д.Ганбаатарын хүлэг Баруун Виржинад аман хүзүүджээ

Хэзээнээс хурдан хүлгээрээ алдартай Д.Ганбаатар монголдоо төдийгүй гадны улс оронд ч нэр алдраа цоллуулсаар.

АНУ-ын Баруун Виржина-гийн морин тойруулгад 400 мянган ам.долларын шагналын сантай уралдаан өнгөрсөн бямба гаригт болжээ.

“Макс” Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хэмээх хурдан хүлэг гарсан цагаасаа өнгөлж давхисаар барианд орохдоо аман хүзүүдлээ.

Хурдан хүлгийн уяа сойлгийг Э.Ганбат тааруулжээ.

Түрүүлсэн моринд 230.400 ам.доллар, аман хүзүүдсэн “Mongolian Saturday”-г 76.800 ам.доллараар байлсан байна. “Макс” Д.Ганбаатар “Mongolian Saturday”-г 2011 онд дуудлага худалдаанаас 60.000 ам.доллараар худалдан авч байжээ. Одоогоос 10-аад жилийн өмнө Д.Ганбаатар Америкийн Виржинад хурдан хоёр хүлэг худалдан авч бооцоот уралдаанд уралдуулж эхэлсэн гэдэг.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих