Хятадад олон хүний аминд хүрсэн хар салхи Хонгконгийг чиглэж байна
Хятадын өмнөд хэсгийг Усаги буюу японоор “тэнгэрийн туулай” нэртэй Номхон далайн хамгийн хүчтэй хар салхи дайрчээ.
Үүний улмаас 20 гаруй хүн амиа алдсан талаар Хятадын Чжунсиньшэ агентлаг мэдээлсэн байна.
Тэдний дийлэнх нь шилний хагархайд оногдож эсвэл модонд даруулж амь үрэгджээ.
Түүнчлэн Хятадын өмнөд хэсгийн хэд хэдэн дүүрэгт цахилгаан эрчим хүч болон усан хангамж тасалдсан бол Гуанжоу, Шинжаан, Чжухай зэрэг томоохон хот хоорондын төмөр замыг түр хаасан байна.
Мөн эрэг хавийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсний дээр Тайшань хотоос таван мянга орчим жуулчныг аюулгүй газарт аваачсан аж.
Хар салхины аюулаас хохирол багатай гарахын тулд орон нутгийн засаг захиргаа эрэг орчмын хотуудын 14 дунд сургуулийг түр хааж, Даяваны атомын цахилгаан станц болон шинээр баригдах хэд хэдэн атомын цахилгаан станцийн үйл ажиллагааг зогсоожээ.
Даваа гарагийн өглөөний байдлаар хар салхи Шаньвэй хотын эрэг орчимд хүрч, баруун умард зүгийг чиглэсэн байна.
Хар салхи Хонгконгийг чиглэж байгаа тул Чек Лап Кок олон улсын нисэх буудлын 400 орчим нислэгийг цуцалжээ.
Одоогийн байдлаар салхины хурд 43 метр секунд хүртэл буурсан гэж Гонконгоос мэдээлсэн байна.
Б.Ананд
URL: