Социализмын гэх бүгдийг устгана

Социализм бол асар том шорон байсан. Энэ шоронд монголын ард түмэн тарчилж байсан. Би ардчилсан хувьсгалыг хийж ард түмнээ шоронгоос гаргасан. Энэ бол Монгол улсын баатар, Улаанбаатарын хотын захирагч, яруу найрагч С.Эрдэнийн хүү Бат-Үүлийн хэлсэн үг.

Тиймээ Э.Бат-Үүл баатар социализмыг яс махандаа шингэтэл үзэн яддаг. Ерөөсөө ардчиллынхан социализмыг үнэн голоосоо жигшин зэвүүцдэг. Тиймээс ч ардчиллын онолч гэгдэх Баабар “40-өөс дээш насныхан үхэж дууссан цагт улс орон сайхан болно” гэж хэлэх в дээ. Энэ бол шууд бус утгаараа ухамсарт амьдралаа социалист нийгэмд өнгөрүүлсэн “новш”-нууд үхэж дууссан цагт сайхан болно гэсэн үг.

Өнгөрсөн амьдрал нь өнөөдрийнхөөс сайхан байсан учраас олон хүн социализмаа магтан дурсах бүрт ардчиллынхны уур нь хүрч багтарч яддаг. Ардчиллыг магтан дуулсаар байгаад л байгуулчих юм шиг төсөөлсөн нөхдүүд өнөөдөр “мэлхий үсрээд үсрээд шалбаагтаа” гэдэг үлгэр шиг байрандаа асуудал дундаа эргүүтсээр байна.

Социализмыг үзэн ядахдаа их бүтээн байгуулалтаа устгаж, бүхий л үйлдвэр заводоо нураачихаад өнөөдөр гадаадын импортын бүтээгдэхүүнээр голоо зогоож байна. Товчхондоо өнөөдөр Монгол улс эдийн засаггүй болжээ. Баялаг бүтээдэггүй улс яаж ч эдийн засагтай байх вэ дээ.

Хотын дарга, социализмын үзэн ядагч тэрээр хотын дарга болонгуутаа Оросын их хувьсгалч В.И.Лениний хөшөөг нурааж улмаар хоёр хөрш Орос, Хятад руу нулимаж байсан. Энэ хүн нас нь өндөр болсон ч даана ч ухаажаагүй ажээ. Төрийн хүн болох эрдэм ухаанд сураагүй нь түүгээр илэрсэн. Яг л 90 оны үед хувьсгал ярьж явсан үеэсээ дээрдсэнгүй ажээ.

Өнөөдөр нисэх ороход замд байдаг цагаан хаалгыг нурааж байна. Өмнө нь үйлдвэр комбинатад байсан цагаан хаалгыг нураасан. Энэхүү хаалгууд бүгд социализмын үед баригдсан. Үнэнийг хэлэхэд ардчиллын үед олигтой юм бариагүй шүү дээ. Нисэхийн Цагаан хаалгыг анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол Улсад хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг. Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болсон юм ажээ.

Хаалга нурааж, хөшөө буулгаад сэтгэл нь хансангүй. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Яагаад гэвэл тэр бас жанжин Д.Сүхбаатарт дургүй. Үнэнийг хэлэхэд Э.Бат-Үүл дуртай дургүй байлаа гээд түүх байдгаараа л байна. Ленин ч тэр, Сүхбаатар ч тэр амьдраад тэмцээд түүхэнд бичигдсэн хүмүүс. Ленинг Э.Бат-Үүл үзэн ядлаа гээд дэлхий түүнийг мартахгүй. Д.Сүхбаатарын Э.Бат-Үүл мууллаа гээд ард түмэн түүнийг дагаад муулхгүй.

Юм учиртай, сум гичиртэй гэдэг. Хотын даргын хийж байгаа үйлдлүүд нь үнэнийг хэлэхэд социализмаас хатуу диктатурын шинжтэй байгаа. Олон түмнээс санал авч байгаа нэрийн доор өөрийн дур хүслээр бүхнийг шийдэхийг оролдож байна. Дараа нь олон түмэн ийм шийдвэр гаргасан хэмээн гудиггүй зална.

Хүн өөрийн ухаандаа юмыг бодож, тунгааж зөв шийдвэр гаргах учиртай атал өөрийн дуртай дургүй, үзэн яддаг, яддаггүйгээрээ цаашлаад өөрт нь ашигтай, ашиггүйгээрээ юманд хандаад байж болохгүй. Тэр дундаа өндөр албан тушаалд байгаа хүн илүү их хариуцлагатай баймаар юм. Даана ч хөөрхий ардчилал бол дур хүсэлдээ захирагдаад явж болно гэсэн буруу ойлголттой учраас юу ч хэлээд нэмэргүй биз дээ.

Удахгүй Улаанбаатар хотын нэрийг өөрчилнө гэнэ дээ. Социализмын үед өгөгдсөн нэр. Монголчууд өгөөгүй Оросууд өгсөн учраас шууд Чингис хот болгоноо гээд дайрч мэднэ. Үнэхээр социализмын үеийн бүхий л юмыг үзэн ядаад шөнө нойр нь хүрэхгүй даралт нь ихсээд унах гээд байгаа юм бол гадаад руу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол Улаанбаатар хотын зам барилга бүхий л зүйл социализмын үед баригдсан шүү дээ.

Социализмаас өмнө Монголд юу ч байгаагүй юм шүү. Үнэнийг хэлэхэд модон жорлон ч байгаагүй.

Нийслэлчүүд илүү хариуцлагатай хандахгүй бол нэг өглөө социализмын үед барьсан барилгуудад тог цахилгаан, халуун дулаан нийлүүлэхгүй гээд зогсож байж мэдэх нь. Үзэн ядалт хүнийг харалган тэнэг болгодог гэдэг.

Ардчилал бол ухамсартай хариуцлагатай иргэдтэй байсан цагт л оршин тогтнодог тогтолцоо. Үүнд анхаарахын оронд хөшөө дурсгал нурааж хэрэггүй л баймаар. Магадгүй тэд түүхийн сайхан өвүүд ч болох байсан юм бил үү.

Э.Бат-Үүл дарга минь та социализмыг яаж ч үзэн ядаж, бухимдсан Монгол улс далан жилийн турш социалист замаар замнасан түүхийг арчин арилгаж чадахгүй шүү. Энэ бол бодит бөгөөд хэзээ ч арилшгүй үнэн.


URL:

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

Сэтгэгдэл бичих