Зөвлөгөө: Хувцсанд тогтсон толбыг яаж арилгах вэ?
Хувцсанд тогтсон толбыг хэрхэн арилгах вэ? Хими цэвэрлэгээнд өгөх гэхлээр шинэ хувцас авснаас дутахааргүй мөнгө үpэx гээд байдаг. Тэгвэл та өөрөө цэвэрлээд үзвэл ямар вэ.
- Торгомсог даавуун дээр бий болсон нүүрний тос, амьтны тосны толбыг арилгахын тулд бүлээн уусмалд хоолны халбага ус, хоолны халбага нашатырын спирт, цайны халбага глицерин хийж, 10 минут байлгаад толбыг арилгаж, дараа нь цэвэр усаар угаана.
- Уруулын будагны толбыг спиртээр, хумсны лакны толбыг ацетоноор тун болгоомжтой даавуу нь өнгийг өөрчлөхгүй арчина.
- Арьсан дээрх толбыг бензин эсвэл уусмалаар цайны халбага нашатырын спирт, гурван хоолны халбага давсыг таван литр усанд уусгана норгосон алчуураар арчиж арилгана.
- Хиймэл үсэн эдлэлийг ижил хэмжээний бензин, хуурай крахмал хийсэн холимгоор цэвэрлэнэ. Хатсаны дараа сойзоор цэвэрлээрэй.
- Элгэн xүpэм, папьтог таван халбага усанд уусгасан халбага нашатырын спиртийн уусмалаар цэвэрлэнэ. Дараа нь содын уусмалаар сайтар арчина.
- Кофе, какао, шоколадны толбыг арилгахдаа глицирин, давсыг хольж дээр нь асгаад цэвэрлэнэ.
- Зэвний ялимгүй толбыг нимбэгийн шүүсээр хэд дахин арчиж, индүүдсэний дараа угаавал арилна.
URL: