Гашилсан сvv гарыг цайруулах vйлчилгээтэй

Ихэнх эрчvvд эмэгтэй хvний гоо сайхныг гар хуруугаар чинь шинждэг болох нь батлагдсан аж. Тэгэхээр хvvхнvvд маань гар хуруугаа арчилж тордож байхгvй бол болохгvй нь. Маск зөвхөн нvvрэнд ч бус гаранд зайлшгvй хэрэгтэй. Ингээд өнгөлөг гартай болох нэгэн жорыг хүргэж байна.

-Цайны хоёр халбага гашилсан сvv, нэг ширхэг өндөгний цагааныг лимоны шvvстэй хольж уг холимгийг гартаа тvрхээд хөвөн даавуун бээлий өмсч унтаарай. Vр дvн нь гайхалтай мэдрэгдэх болно. Гар хумсан дээрх толбыг лимоны тусламжтайгаар арилгаж болдог. Vvний тулд гараа сайтар савандаж угаасны дараа лимоны зvсмэлээр арчдаг. Лимон нь хугарамтгай хумсанд ч сайн нөлөө vзvvлдэг. Долоо хоногийн турш өглөө орой хумсандаа лимон тvрхэж байвал vр дvнгээ өгнө. Гашилсан сvv гарыг цайруулах vйлчилгээтэй.

Бvсгvйчvvдийн ямагт анхаарч явах ёстой зvйлийн нэг бол яах аргагvй хумс будалт. Өөрийнхөө гарын хэв маягийг харгалзан хумсаа засах хэрэгтэй. Хэрэв та савх шиг сvмбэн хуруутай бол хумсны vзvvрээ дөрвөлжин хэлбэртэй болгож болно. Харин богинохон махлаг хуруутай бvсгvйчvvд гонзгой, vзvvрийг нь дугуйлсан хэлбэр зохино. Бvсгvйчvvддээ зөвлөхөд гэрийн хvнд хvчир ажил хийхдээ бээлий өмсөж заншаарай. Энэ нь хvний гар хуруу, хумс эвдрэхээс хамгаална.

эх сурвалж: mglradio.com


URL:

Сэтгэгдэл бичих