С.Баярыг хилээр гарахыг хориглов

  a69ef3147b958cb3big “Жаст” группийн эзэн, “Хадгаламж” банкны хувьцаа эзэмшигч асан Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхлээд cap гаруйн хугацаа өнгөрч байгаа. Түүнийг хуурамч бичиг баримтаар “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ хэрэгт холбогдуулан цагдаагийнхан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн сураг бий.

   Ш.Батхүүгийн хамсаатнаар дуудагдаж цагдаад мэдүүлэг өгсөн хүний нэг нь Ерөнхий сайд асан С.Баяр гэнэ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнээс гурван ч удаа мэдүүлэг авсан бөгөөд илүү нягталж шалгах шаардлагатай гэх үндэслэлээр С.Баярын гадагш явах эрхийг түр хассан бололтой. Тиймээс АНУ-д эмчлүүлж байгаа нэрээр эх орондоо биш хилийн чанадад амьдарч байсан Ерөнхий сайд асан ямартай ч нэг хэсэгтээ Монголоос гарч чадахааргүй болсон бололтой.

Л.ГЭГЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих